ЦЕГ: Д.Сэржмядаг охины хэрэгт холбоотой сэжигтэн баривчлаагүй
2018-06-07

 

 

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд амьдарч байсан найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр хичээлдээ явахаар гараад сураггүй алга болсон. Охин алга болоод долоон сарын хугацаа өнгөрчээ.

 

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өнөөдөр /2018.06.07/  охиныг хөнөөсөн байж болзошгүй хоёр этгээдийг цагдаагийн байгууллагаас тогтоож баривчилсан гэх мэдээлэл цацагдлаа. Гэвч энэ нь ор үндэслэлгүй худлаа мэдээлэл болохыг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлж байна.

 

Мөрдөн байцаах албаны даргаар ахлуулсан ажлын хэсэг охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zarlahgui bol ed erhten
2018-06-08