Зам нийтийн өмч тул АЗЗА-ын компаниудыг хувьчлах ЁСГҮЙ

img

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлан, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” төслийг хэлэлцсэн. Ингэхдээ орон нутгийн Авто зам засвар арчлалт (АЗЗА) төрийн өмчит хувьцаат 20 компанийг бүрэн хувьчлах асуудлыг оруулсан. Үүнийг эсэргүүцэж Монгол авто замчдын ҮЭ-үүдийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл /2018.06.07/ хийлээ.  

Гэрэл зургийг MPA.mn

 

Орон нутгийн Авто зам завсар арчлалтын 20 компанид 834 ажилтан ажилладаг байна. Энэхүү 20 компанийг “Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлан, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл” төслийн дагуу бүрэн хувьчилж, дуудлага худалдаагаар хувьчлахаар УИХ-аас шийдвэр гаргаж, Эдийн засгийн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Үүнийг авто замчид эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.

 

Учир нь  орон нутгийн АЗЗА Төрийн өмчийн 20 компани нь инженер техникийн мэдлэгтэй ажилчидтай,  авто замыг засах техник технологи материаллаг баазтай, ашигтай ажиллаж байгаа компани. Гэтэл эдгээр компанийг бүрэн хувьчлах гэж байгаа нь буруу. Компаниудыг хувьчилснаар 1000 орчим хүний орлого хомсдох эрсдэлтэй. Цаашлаад Төрийн өмч эзэнгүйднэ. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй бүлэг этгээдүүд Төрийн өмчийг хувьчлах зорилготой байна гэж үзэж буйгаа Төв, Орхон аймгийн болон Налайх дүүргийн АЗЗА-ын ажилчид хэлж байлаа.

 

Монголын авто замчдын ҮЭ-үүдийн холбооны дарга Б.Цэрэнпүрэв “Олон улсад авто зам засварын ажил Төрд байдаг. Зам Төрийн, нийтийн өмч. Тиймээс хэн нэгэн хувь хүн, албан байгууллага зам засварын ажлыг хариуцна гэдэг зүйл байж болохгүй. Тиймээс орон нутгийн АЗЗА-ын 20 компанийг бүрэн  хувьчилбал маш том сөр дагавартай. 2018 оны Улсын төсөвт зам засвар, шинэчлэлтийн ажилд 55 тэрбум төгрөг төсөвлөлөө. Гэтэл Улсаас 17 тэрбум төгрөгийн өгч хязгааррлагдмал хөрөнгө оруулалтаар замаа засуулдаг. Үүнийг 20 компани хувааж авна. Өнөөдөр хүрэхгүй байгаа мөнгө хувьд очвол яах вэ. Мөн зам ашиг олох хэрэгсэл биш. Иргэдийн аюулгүй байдлыг хангах ёстой. Замаа хувьчилж авсан компани замаа засахгүй, зам барилгын ажил хийнэ. Ингэснээр иргэд аюулгүй зорчих нөхцөлгүй болно. Тиймээс энэ маш сөрөг үр дагавартай” гэв.

 

Орон нутгийн АЗЗА-ын 20 компанийн ажилчдын 60 орчим хувь нь  10-аас дээш жил ажилласан ажилтнууд аж.  Ажилтнуудын ажлын байрыг хэрхэн хадгалах, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ зэрэг асуудлыг хэвлэлийн хурлын үеэр онцолж байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол авто замчдын ҮЭ-үүдийн холбооноос Ерөнхий сайд, УИХ, Засгийн газар, Зам тээврийн, хөгжлийн сайдад гурван шаардлага хүргүүлэх аж. Тухайлбал Автозамын 20 компанийг бүрэн хувьчлах асуудлыг өөрчлөхийг шаардаж байна. Мөн нэр бүхий 20 компаниас тодорхой менежментгүй, ашиггүй ажиллаж байгаа цөөн компанийг үе шаттай хувьчлах ажил явуулж болно гэж үзэж байгаа аж. Ажлын авто замчидтай зөвшилцөхийг шаардаж байлаа.

 

Г.Тэгшсүрэн  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huvid shiljuuleh ni zuv uu
2018-06-07
Зочин:
Хувьд шилжүүлсэн зөв дөө. Зам засварын мөнгө зам дээр наалдах ёстой болохоос цалинд ихэнхи нь явах ёсгүй. УБ АЗЗА бас хувьчлах хэрэгтэй. Монголын замын компаниуд хийж чадах ажил үүнийг улсын нэрээр тэжээлгэдэг цаг дуусах ёстой.
2018-06-07