Э.Цэндбаатар хүрэл медаль хүртжээ

img

 

Казахстан улсын нийслэл Астана хотноо энэ сарын 05-10-ны хооронд зохион байгуулагдсан тус улсын "Ерөнхийлөгчийн цом" олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнээс үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар хүрэл медаль хүртжээ. 

 

Тэрбээр тэмцээний 64 кг-ын жинд өрсөлдсөн. 

 

Тэмцээнд АНУ, ОХУ, Филипин, Тайланд, Япон, Хятад, Кыргызстан, Беларус, Тажикистан, Швед, Туркменстан, Энэтхэг зэрэг 15 орны боксчид өрсөлдсөн байна. Үүнээс тэмцээний эрэгтэй 10 жингийн наймд Казахстан Улсын тамирчид аваргалсан бол үлдсэн хоёр жинд Узбекстан болон ОХУ-ын боксчин аваргын алтан медаль хүртжээ. 

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ