Н.Алтанхуяг цагаа буруу сонгов уу

img

УИХ-ын нэгдсэн чуулганы ирцийн мэдээн дээр чуулганы танхимд 46 гишүүн сууж байна гэсэн мэдээлэлтэй хэдий АН тав, МАН таван гишүүн баасан гарагийн үдээс хойшхи хуралдаанд сууж байлаа. Уг хуралдаанаар шатахууны үнийн нэмэгдэл болон түүнтэй холбоотой бусад асуудлыг хэлэлцэж байсан тул гишүүд нам намаараа талцан мэтгэлцэж байв. Гэтэл энэ үеэр чуулганы танхимд цөөхөн харагддаг АН-ын дарга Н.Алтанхуяг их л баясгалантай танхимд орж ирлээ. Тэрбээр орж ирэнгүүтэй “Ямар асуудал хэлэлцэж байгаа юм бэ” гэв. Үүний хариуд Д.Ганхуяг гишүүн “Б.Ариунсангийн шатахууны асуудлыг...” гээд л үргэлжлүүлэх гэсэн боловч Я.Батсуурь гишүүн “Таныг ярьж байна” хэмээн амжиж хов зөөв. Түүний үгийг сонссон Н.Алтанхуягийн царай төв болсноо “Цагаа олж орж ирсэнгүй дээ” гэсэн байдалтай төв царайлан суулаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ