Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын дарга ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж байна. Тэрбээр мэдээлэлдээ:
-Миний бие АТГ-т хандаж, "60 тэрбум"-ын асуудалтай холбоотой мөрдөн байцаалтын явцтай холбоотой тодруулга хүссэн. Тодруулгын хариу туйлын ойлгомжтой, харамсалтай хариу ирсэн. Шинжилгээнд ирүүлсэн бичлэг дуу авианы бичлэгийг хийгдсэн учир тогтоох боломжгүй гээд буцаасан байна. 1700 төрийн албан хаагчаас гэрчийн мэдүүлэг авахад авлига өгсөн гэх нь тогтоогдоогүй, төрийн албыг үнэлж, авлига авах нь бодит амьдралд хэрэгжээгүй учир хэрэгсэхгүй болгосон гэжээ. Олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлыг ийм янзаар хааж, хүлээн зөвшөөрвөл цаашдаа Эрдэнэтийн асуудал, "Самурай", "Чингис" бондын асуудал энэ байдлаар замхрах болно. АТГ өөрсдөө албан тушаал, авлигын өмнөх хүчин мөхөстөж байгаа нь харагдаж байна.
Өнөөдөр нээлттэй сонсголын хуулийн дагуу "60 тэрбум-ын талаарх" нээлттэй сонсгол явуулахыг уриалж байна. УИХ-ын дарга М.Энхболд ёсзүйн хариуцлага хүлээж огцрох ёстой. Би энэ асуудлаар УИХ-ын даргад хандана гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ