ДАШТ-2018: Ирээдүйтэй 10 ЗАЛУУ тоглогч
2018-06-22

ДАШТ бол үргэлж л залуу авьястнуудыг гаргах талбар, залуусын хувьд өөрсдийгөө дэлхий дахинаа таниулах том боломж байсаар ирсэн. Тиймдээ ч энэ удаад олон орны шигшээ багийн бүрэлдэхүүнд 23 нас хүртэлх залуус багтан, хүчээ сорьж байгаа юм.

 

  1. Килиан Мбаппе

Нас: 19

Баг: Франц

 

 

Хэдий нас залуу ч Орост болж буй ДАШТ-ий хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн тоонд хэдийнэ багтжээ. Францын шигшээ багийн довтлогч Килиан дараагийн ДАШТ-д ч улам амжилтаа ахиулна гэж спортын шинжээчид үзэж байна.

 

  1. Маркус Рашфорд

Нас: 20

Баг: Англи

 

 

Английн шигшээ багийн довтлогч Рашфордын хувьд ДАШТ-ий хамгийн чухал залуу тоглогч гэдгээ харуулах бодит боломж гарч ирсэн гэж хэвлэлүүд онцолж байна. Хурд, оновчтой цохилт, уран залалт гээд хөгжөөн дэмжигчдийг баярлуулах олон сайхан чанар түүнд бий.

 

  1. Габриэль Жезус

Нас: 21

Баг: Бразил

 

 

Габриель Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд ороод нийтдээ 16 удаа тоглолтонд оролцож, есөн удаа гоол оруулсан амжилттай. Залуу бас ирээдүйтэй, авьяаслаг энэ тоглогчид ерөнхий дасгалжуулагч нь Хорватын эсрэг хийсэн нөхөрсөг тоглолтын үеэр багийн ахлагчийн үүргийг итгэл хүлээлгэн оноож байлаа.

 

  1. Усман Дембеле

Нас: 21
Баг: Франц

 

 

Каталоний нийслэлд бүтэн сезон тоглож чадалгүй, байнга л гэмтэл бэртэлтэй байсан тэрбээр Францын шигшээгийн төлөөх нөхөрсөг тоглолтууд дээр 20-30 минутын турш нөөцийн сандал сууж өнгөрөөж байв. Гэхдээ л түүний бэлтгэл Оросын ногоон дэвжээнд ур чадвараа харуулах боломж олгоно гэж спортын шинжээчид үзэж байна.

 

  1. Тимо Вернер

Нас: 22

Баг: Герман

 

 

Германы шигшээ багийн төвийн довтлогч Тимо Вернер олон гоолын амжилттай, хөдөлмөрч нэгэн. Тиймдээ ч германчууд түүнийг биширдэг. Шигшээ багт орсноосоо хойш нийт 14 тоглолтонд оролцож 8 удаа гоол хийсний дээр үр дүнтэй гурван дамжуулалт хийжээ.

 

  1. Марко Асенсио

Нас: 22
Баг: Испани

 

Реалын бүрэлдэхүүнд өнгөрсөн улирлын хэд хэдэн тоглолтоор плеймейкер Асенсио олон нийтэд гайхалтай сэтгэгдэл төрүүлж байсан ч үндсэн тоглогч болж чадаагүй юм.  ДАШТ эхлэхээс ердөө хоёр хоногийн өмнө Испанийн шигшээ багийн дасгалжуулагч солигдсон бөгөөд тэдний амжилт ямар байх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартай ч Асенсио сэлгээний тамирчнаар энэ ДАШТ-д өөрийгөө харуулж чадна гэж хэвлэлүүд бичиж байна.

 

  1. Деле Алли

Нас: 22
Баг: Англи

 

 

Деле Алли 2015 онд анх Английн шигшээ багт орсон бөгөөд Евро-2016-д оролцоод амжсан. Энэ удаагийн ДАШТ түүний хувьд ирээдүйтэй хөлбөмбөгчөөс шилдэг од болох том боломж юм. Спортын шинжээчдийн өгүүлснээр Англи супер авьяастай хөлбөмбөгчдийг цуглуулсан ч нэгэн цул баг болгож амжсан эсэх нь тодорхойгүй.

 

  1. Тома Лемар

Нас: 22
Баг: Франц

 

 

Лемар Монакогийн бүрэлдэхүүнд байхдаа ч гайхалтай тоглогч байсан ч тэр хэдийнэ том аваргай шалгаруулах тэмцээн, том клубт шилжин очих хэмжээнд хүрчээ. Түүнийг Мадридын Атлетикод карьераа үргэлжлүүлнэ гэсэн яриа бий. Ийнхүү шилжүүлэх талаар хоёр клуб хэдийнэ тохиролцсон гэж мэдэгдэж байв.

 

  1. Бернарду Силва

Нас: 23

Баг: Португал

 

 

Манчестерд тоглолж байсан тэрбээр Хосепын багийн бүрэлдэхүүнд ихээхэн туршлагжсан юм. Гэхдээ одоогор тэргүүлэгчдийн тоонд хараахан багтаагүй байна. Гэлээ ч Португалийн шигшээ багт хагас хамгаалагч Силвад гол гүйцэтгэгчдийн нэгийн үүрэг оногдож байгаа бололтой. Мэдээж Криштиану Роналду Португалийн шигшээ багийг дангаараа авч явна гэж байхгүй шүү дээ. 

 

  1. Рахим Стерлинг

Нас: 23
Баг: Англи

 

 

Стерлинг гол үүрэг гүйцэтгэн, томоохон тэмцээнүүдэд ороход хэдийнэ бэлэн болсон тоглогч. Английн шигшээ багийн хагас хамгаалагч Рахим ганцаараа ч мөн хамтрагчдаа ч боломж олгохын тулд бүхнийг хийх чадвартай. Тиймдээ ч энэ ДАШт-ээр түүнийг өөрийгөө бүрэн харуулах боломж ирнэ гэж спортын шинжээчид үзэж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
zochin:
France uls afrik tiviin uls yum uu. France geheer dandaa har negruud baih yum.
2018-06-23