Мессигийн төрсөн өдрийн БЯЛУУ
2018-06-25

Зургаадугаар сарын 24-ний өдөр Лионель Мессигийн 31 насны төрсөн өдөр тохиолоо. Гэвч түүнд төрсөн өдрөө тэмдэглэх таатай шалтгаан байсангүй. Учир нь Аргентины шигшээ баг Исландтай тэнцэж, Хорватад хожигдон, хоёр тоглолтын дараа ердөө ганцхан оноотой байгаа бөгөөд плей-оффоос гарах эсэх нь эрсдэлтэй байгаа юм.

 

Тиймдээ ч Месси болон Ко нар Москвагийн ойролцоох бааздаа байрлан, энэ сарын 26-ны өдөр Нигертэй тоглох шийдвэрлэх тоглолтондоо илүүтэй анхаарлаа төвлөрүүлэхээр хичээж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ.

 

 

Хэдий Мессигийн хувьд төрсөн өдрөө нижгэр тэмдэглэхээс илүүтэй дараагийн тоглолтоо бодож байгаа ч алдарт хөлбөмбөгчид зориулан Москвагийн бялуучид 60 кг жинтэй шоколадан бялуу урласан байна. Мессиг дуурайлган хийсэн бялууны өндөр нь яг л хөлбөмбөгчний өндөртэй бараг л ижил бол жин нь 12 кг-аар бага юм байна.

 

Ийнхүү алдарт хөлбөмбөгчид зориулсан бялууг түүний төлөөлөгчөөр дамжуулан бааз руу хүргүүлэхээр тохиролцсон гэнэ.

 

 

Энд дуулгахад, Лионель Месси 1987 оны зургаадугаар сарын 24-нд Аргентины Росарио хотод төржээ. Тэрбээр Италийн цагаач гэр бүлээс гаралтай. Эцэг Хорхе Орасио Месси ган хайлуулах үйлдвэрт ажилчин, ээж Селия Мария Месси цэвэрлэгч байжээ. Лионель Месси эцэг эхээс дөрвүүлээ, хоёр ах, нэг эгчтэй.

 

Месси таван настайгаасаа эхлэн эцэг Хорхе нь дасгалжуулдаг “Грандоли” хөлбөмбөгийн клубт хичээллэж эхэлсэн байна. Харин 1995 оноос мэргэжлийн клубт тоглох болжээ.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
In 1987,great people are born.
2018-06-28
zochin:
Great Lionel Messi.
2018-06-25