Jack Daniel’s вискиний үнэ нэмэгдэнэ

Jack Daniel’s виски үйлдвэрлэгч Америкийн Brown-Forman компани бүтээгдэхүүний үнээ нэмж болзошгүй гэнэ. Компанийн төлөөлөгчийн мэдэгдснээр АНУ-аас ирэх бараа бүтээгдэхүүнд Европын холбоо 25 хувийн татвар ноогдуулах болсонтой холбогдуулан үнийн өөрчлөлт хийхээр болжээ.
Блүмберг агентлагийн дамжуулснаар энэ нэр төрлийн вискиний томоохон зах зээл нь Европ бөгөөд Европ өндөр татвар ноогдуулснаар ойрын саруудад багтаан үнээ 10 хувиар нэмэхээр компани ажиллаж байгаа гэнэ.
Европын Холбооноос тавьсан өндөр татварын эсрэг ийнхүү Америкийн компани бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр болсон бол өөр нэгэн компани, тодруулбал Америкийн Harley Davidson мотоцикл үйлдвэрлэгч үйлдвэрийнхээ зарим хэсгийг хилийн чанадад гаргахаар бэлтгэж байна.
Энд дуулгахад, энэ оны гуравдугаар сард Вашингтон Европоос ирэх ган, хөнгөн цагааны импортод 25 болон 10 хувийн татвар ноогдуулсан юм. Үүний хариуд Европын холбоо зургаадугаар сарын 20-ны өдөр Америкийн татварын эсрэг хариу арга хэмжээ авсан. Энэ хариу нь 25 хувийн татвар байсан бөгөөд үүнд жилд 2.8 тэрбум еврогийн Америк бараа бүтээгдэхүүн багтах юм байна.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ