Бикинитэй бүсгүйчүүд ханхүүгийн нүдийг хужирлав

img

Британийн угсаа залгамжлагч Уилъям Израйль улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбээр хатан хаан II Элизабетын гэр бүлээс анх удаагаа тус улсад айлчилж байна.  Ханхүү өчигдөр Тель Авив хотын Фришмэн далайн эрэг дээр очиж, алжаалаа тайлжээ.

 

Уилъямыг ирнэ гэдгийг сонссон олон зуун хүн далайн эрэг дээр цугларч, “Уилъям, Уилъям” хэмээв.  Мөн олон бикинитэй бүсгүйчүүд ханхүүд гэнэтийн бэлэг барьжээ.

 

 

Тэрбээр мөн далайн эрэг дээр зохион байгуулагдаж байсан элсний хөлбөмбөгийг үзэж сонирхохоос гадна, тамирчидтай уулзсан аж.

 

“Нүд хужирласан гайхалтай зүйлсийг олон харлаа” хэмээн ханхүү хэвлэлийнхэнд ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

massajshde
2018-06-27