Нетта Барзилай: Ханхүү үнэхээр сэтгэл татам залуу юм

img

Португалын нийслэл Лиссабон хотноо 63 дахь удаагийн “Eurovision” тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд ялагчаар Израйлийн дуучин, 25 настай Нетта Барзилай тодорсон билээ.

 

 

Тэгвэл дуучин бүсгүй өчигдөр Израйль улсад айлчлал хийж буй Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямтай уулзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Тэд Тель Авив хотноо зохион байгуулагдсан арга хэмжээнд хамтдаа оролцсон байна.

 

Энэхүү уулзалтын дараа дуучин бүсгүй “Бид израйльчуудын өөртэй итгэх итгэлийг хэрхэн өөрчилсөн талаар ярилцсан. Ханхүүтэй уулзах надад таалагдлаа. Тэр үнэхээр гайхалтай, сэтгэл татам залуу юм” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ