Алга болсон хөвгүүдийг олжээ
2018-06-28

Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрийнхээ ойролцоогоос энэ сарын 25-нд алга болсон хөвгүүд эсэн мэнд олджээ.

 

 

Алга болсон 13 настай Д, 12 настай А нар нь энэ сарын 27-нд буюу өчигдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хамт явж бйгаад олдсон байна. Тэд ямар нэгэн гэмтэл шархгүй, эсэн мэнд олджээ.

 

Сүүлийн өдрүүдэд эцэг, эхийн хараа хяналтгүйн улмаас бага насны хүүхдүүд алга болох тохиолдол цөөнгүй гарч байна. Иймд эцэг эхчүүд та  бүхнийг санамсар болгоомжтой байж, хүүхдээ гадаа тоглоход нь харгалзах хүнтэй байлгах, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сануулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин