Испанийн эзэн хаан Москвад очиж, шигшээ багаа дэмжинэ

img

Испанийн эзэн хаан VI Филип ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр хилийн дээс алхахаас болсон талаар тус улсын Хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

 

 

Ирэх сарын 1-нд Испани-Оросын багийн хооронд болох 1/8 шигшээ тоглолт болно. Уг тоглолтыг эзэн хаан үзэж сонирхох гэнэ. Испанийн шигшээ баг эзэн хааныхаа өмнө ялалт байгуулахын тулд шаргуу дасгал сургуулилт хийж байна.

 

Тоглолт нийслэл Москва хотын Лужники цэнгэлдэхэд зохион байгуулагдах бөгөөд эзэн хааныг Испанийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес дагалдахаар болжээ.

 

Ерөнхийлөгч В.Путин мөн шигшээ багийнхаа тоглолтыг үзэхээр төлөвлөж байгаа талаар өмнө нь албаныхан мэдээлсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ