Сонгуулийн кампанит ажлын үеэр 48 улстөрч амиа алджээ

img

Мексик улсад өнгөрсөн оны есдүгээр сараас парламентын сонгуулийн кампанит ажилласан юм.

 

 

Тэгвэл энэ хугацаанд Мексикийн 22 мужийн хэмжээнд 132 хүн амины хэрэг гарсан байна.

 

Амиа алдагсдын 48 нь улстөрч буюу тухайн мужийнхаа нэр дэвшигчид байжээ. Уг судалгааг эрсдэлийн менежментийн “Etellekt” компани гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Цагдаагийнхан дээрх хүн амины хэргүүд тэр тусмаа улстөрчдийг хөнөөсөн хэргийг шалгаж буй бөгөөд нийт хэргийг 10 хүрэхгүй хувийг илрүүлсэн нь олны дургүйцлийг хүргэж буй юм.

 

Парламентын сонгуулийн санал хураалт өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт эхэлсэн бөгөөд энэ үеэр нэр дэвшигчдийг гол байгаа болгосон ноцтой хэргүүд гарч болзошгүй хэмээн цагдаагийнхан үзэж, сонор сэрэмжээ нэмэгдүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Т:
ДЭЛХИЙ НИЙТЭЭР Л ХУДАЛЧ УЛС ТӨРЧДИЙГ ОДОО АЛААД ЭХЛЭСЭН БАЙНА. мАНАЙ НӨХДҮҮД Ч БАС БОЛГООМЖТОЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ
2018-07-01