Сураггүй болоод буй хөлбөмбөгчдийг хайх ажиллагаанд СААД учирчээ

Тайландын өсвөрийн хөлбөмбөгчдийн багийн 12 гишүүн дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн сарын 23-нд бэлтгэлээ тараад улмаар Чианграй муж дахь агуйд орцгоосон аж.
Тэднийг агуйд орсоны дараахан хүчтэй аадар бороо орсон бөгөөд 10 км урттай уг агуу усанд автсан байна.
Энэхүү агуйны аманд хүүхдүүдийн унаж явсан унадаг дугуй олдсон бөгөөд “тэднийг амьд үлдэхийн тулд агуйн гүн рүү явцгаасан” хэмээн аврагчид үзэж, өнөөг хүртэл аврах ажиллагааг үргэлжлүүлж буй юм.
Ус хэтэрхий бохирдолтой байгаа нь аврах ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа гэнэ. Учир нь агуйд 5 метрийн гүнтэй хуралдсан ус нь хэт булингартай байгаагаас болж шумбагчид агуйн гүн рүү нь орж чадахгүй байгаа аж.
Агуйн амнаас 7 км-ийн зайд очихын тулд Тайландын тэнгисийн цэргийн хүчний гүний усны шумбагчид ажилласаар байна.
Хүүхдүүдийн эцэг, эх аврах ажиллагаа хэтэрхий удаан байгаад дургүйцлээ илэрхийлэн, улмаар аврах ажиллагаанд биечлэн орох саналаа хүргүүлжээ.
Эрх баригчид “аврах ажиллагаанд энгийн иргэдийг оролцуулах нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээгээд саналаас нь татгалзсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ