Шерил нялх амрагаасаа саллаа

Британийн нэрт дуучин Шерил хоёр жилийн өмнөөс өөрөөсөө 10 насаар дүү One Direction хамтлагийн дуучин Лиам Пейнтэй болзох болсон билээ.
Хос өнгөрсөн оны гуравдугаар сард Биэр гэх хүүтэй болсон юм.
Хуримаа хийхээр төлөвлөж буйгаа энэ оны эхээр мэдэгдэж байсан Британийн хамгийн хосууд албан ёсоор салж буйгаа нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Өдгөө 35 настай Шерил твиттертээ “Энэхүү шийдвэрийг гаргах амаргүй байлаа. Эцсээ хүртэл хамт байж чадаагүйд уучлаарай. бид хүүгээ хайраар дутаахгүйгээр өсгөх болно” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ