Франц эр нисдэг тэргээр шоронгоос оргожээ

img

Францын нийслэл Парис хотын ойролцоох шоронгоос өчигдөр 11.20 цагийн орчимд нэгэн хоригдол нисдэг тэрэгний тусламжтай оргосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Шоронгоос оргоод буй 46 настай Рэдуайн Фаид дээрэм,  болон үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтанг хөнөөсөн нь тогтоогдсон бөгөөд шүүхээс 25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

 

Тэрбээр өнгөрөгч 2013 оны долоодугаар сард амны хайрцагт хийсэн тэсрэх бөмбөгний тусламжтай шоронгоос оргож байсан ч сарын орчмын дараа цагдаагийнханд баригдсан түүхтэй.

 

Цагдаагийнхан түүнийг орон даяар эрэн сурвалжиж буй юм.

 

Нүүрээ халхалсан зэвсэглэсэн гурван этгээд нисдэг тэргээ шоронгийн хашаанд газардуулж, улмаар Рэдуайн Фаидыг оргуулжээ. Мөрдлөгөөр уг нисдэг тэрэг болон нисгэгч нь барьцаалагдсан болохыг тогтоосон байна.

 

Уг хэрэг гараад хэдэн цагийн дараа цагдаагийнхан дээрх нисдэг тэргийг Парисын хойд хэсгээс шатсан байдалтай олжээ.

 

Хэргийн газраас холгүй нисгэгч нь амьд олдсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

er ni ene ikhe erh chelee gedeg yund hyrgedegiig saltgaan ene gebch?....:
ygyi?ene bygdiig musalmin sasintan hymyys bainga hiideg!!!ed nar end byyr tom byleglel bolood ydaj baina!Pranzchyyd amindaa l haraa hyanaltaan saijryylsanch ene oron bol ardchilal hynii erhiin talaar delgerengyi handlagatai Tyl hyyliin hajuugaar cheleetei erh medel hyanalt ni cherchigdej baidag sig bna!
2019-02-14
Дажгүй кино болох байх шүү
2018-09-04
uu za:
uu za ystoi tasarhai baagii baina daa
2018-07-30
Ene chin harin eostoi shiliin sain er uu gui yu....
2018-07-02