Филиппинийн Тотанга хотын дарга Антонио Лалили гэнэтийн халдлагад өртөж, амиа алдсан талаар “www.express.co.uk” сайт мэдээллээ.
Хотын дарга албаны хүмүүсийн хамтаар өчигдөр Захиргааны танхимын өмнөх талбайд туг босгох ёслолын ажиллагаанд оролцох үеэрээ гэнэт буудуулжээ.
Гэрчүүд “Гэнэт буун дуу гарсан. Иргэд үймэх үеэр хотын дарга буудуулчихсан газар хэвтэж байсан” хэмээн ярьцгаасан байна.
Хотын даргыг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч их хэмжээний цус алдсан учир эмнэлэгийн тусламж авч чадалгүй амиа алджээ.
Тотанга хотын Олон Нийтийн мэдээллийн ажилтан Герри Ларесма дээрх хэрэг гарахаас хэдхэн минутын өмнө хотын даргын амьд үеийн бичлэгийг фэйсбүүк хуудастаа байршуулсан боловч удалгүй устгасан байна.
Цагдаагийнхан сэжигтнийг баривчилсан бөгөөд “Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |