"Хутагт"-ыг залсан цагдаагийн дарга нарт хариуцлага тооцлоо

Шашны арга хэмжээ зохион байгуулсан цагдаагийн дарга нар донгодуулжээ. Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар шашны арга хэмжээ зохион байгуулсан цагдаагийн дарга нарт сахилгын арга хэмжээ авч бусад цагдаа дотоодын цэргийн байгууллагын дарга нарт ийм үйлдэл гаргахгүй байх талаар үүрэг чиглэл хүргүүлсэн байна.
Өөрийгөө Монгол Улсын цэргийн ерөнхий газрын гэгээнтэн хэмээн өргөмжилсөн Их наран хутагт гэгч нэгэн өөрийн цахим хуудсандаа “Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Архангай аймгаар явж Монгол Улсын зэвсэгт хүчний салбар цагдаа, цэргийн байгууллагад тахилга хийж, соён гэгээрүүлэх хүрээнд тусгай лекц номлол айлдлаа” хэмээн бичиж, цахим сүлжээнд шуугиан дэгдээгээд байсан юм. Харин түүнийг шүтсэн цагдаа нар ийн хариуцлагын арга хэмжээ авахууллаа.
Б.Учрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ