Улаанбаатарт цасгүй 15 хэм хүйтэн

img

 Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. 14-16 градус хүйтэн байна. Өглөөний 05 цагийн байдлаар Улаанбаатарт  26 градус  хүйтэн, харьцангуй чийг 80  хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн Халх  голын сав газраар 17-22 градус,  Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсэг, Цэцэрлэг, Арвайхээр орчимоор  4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ