"Амьтны хүрээлэн"-г 49 сая төгрөгөөр байгуулжээ


Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатарын санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2,2 га талбайд ногоон байгууламжтай таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөг байрлуулж, “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулжээ.
Уг цэцэрлэгт хүрээлэнд ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбайг бий болгосон байна. Уг цогц жишиг цэцэрлэгт хүрээлэн 49,0 сая төгрөгийн өртөгөөр хийгдсэн аж.
Цэцэрлэгт хүрээлэн байруулсан амьтдын баримал нь бороо болон наранд өнгөө алдаж мууддаггүй нийлэг пластик материалаар хийгдсэн гэдгээрээ онцлог юм байна.
Уг цэцэрлэгт хүрээлэнгээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ