Д.Ганхуяг:Доллар, бензиний үнээр иргэдээ цохиж унагааж болохгүй

img

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэ нараас  Ерөнхий сайдад тавьсан "Өрсөлдөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулга"-ын хариуг сонссон юм.     Өрсөлдөөний тухай хуулийг 2010 оны  зургадугаар сарын 10-нд батлагдсанаас хойш жил 6 сарын хугацаа өнгөрч байгаа ч хуулийн хэрэгжилт муу өрсөлдөөний асуудал хариуцсан агентлагийн үйл ажиллагааны ил тод байдал, улс төрөөс хараат бус болон бие даасан байдал хангалтгүй, гол нэрийн бараа үйлчилгээг зах зээлд нийлүүлдэг давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд нь үгсэн хуйвалдах эсхүл зохиомлоор үнэ хөөрөгдөх байдлаар шударга бус үйл ажиллагаа явуулдаг, эдгээр аж ахуйн нэгжүүдтэй тооцох хариуцлага сул байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Хэдийгээр Засгийн газрын тэргүүн шадар сайдын албан тушаалаа өгсөн ч Д.Алтанхуяг гишүүнийг байлцуулж энэ асуудлаар тайлбар авах нь зүйтгэй гэж гишүүд үзсэн тул Д.Алтанхуяг гишүүн танхимд хүрэлцэн ирсэн. Л.Гүндалай гишүүн, Монгол Улсад өнөөдөр шударга өрсөлдөөн алга байна. Том компаниуд монополь болсон. Хуулиар аж ахуйн нэгжүүдийн монополь байдлыг хасах эрхгүй. Иймд гол нь шударга өрсөлдөөнийг бий болгох, хянах хэрэгтэй. Бензиний үнийг дэд сайд Б.Ариунсан ганцаараа нэмсэн гэвэл тэрэн шиг худал зүйл байхгүй. Ингэж худлаа ярьдгаа болих хэрэгтэй гэсэн юм. Мөн Ч.Улаан гишүүн, хэт өндөр үнэ тогтоож ашиг олсон монополь компаниудад ямар хариуцлага тооцох талаар тодруулсаны зэрэгцээ дэд сайд Б.Ариунсан бензиний үнэ нэмэх далим болсон үг алдаж монополь компаниудад ашиглагдсан нь буруу гэлээ. Д.Алтанхуяг гишүүн, 3 жил 4 сар гаруй хугацаанд хамтарсан Засгийн газарт ажиллаа. Ямар ч Засгийн газрын түүхэнд дэд сайд эрх мэдлийнхээ хүрээнд үнэ нэмсэн түүх байдаггүй. Тэр байтугай яамны сайд ч ийм шийдвэр гаргах эрхгүй. АН засгийн газраас гарахдаа үгсэн хуйвалдаад үнэ нэмлээ гээд байгаа нь үндэслэлгүй. Хоосон улстөржихөө болих хэрэгтэй. Мөн ШӨХТ газрын даргыг өөрчлөх асуудлыг 4 сарын өмнө тавьсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Одоо байгаа Өрсөлдөөний хуулийн дагуу шударга бус өрсөлдөөн үүссэн нөхцөлд хянаж шалгахаар байгаа. Саяны үнэ нэмсэн асуудал бол компаниуд үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн тул мөнгөн торгууль ногдуулахаар боллоо. Надад мэдэгдсэнээр 10 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд дүрэм журам батлах ёстой. Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлэх гэхээр зөрчил үүсч, холбогдох хуулиудтай зөрчилдөж байгаа тул удааширч байгаа гэв. Эцэст нь уг асуудлаар асуулга тавьсан Д.Ганхуяг гишүүн үг хэлсэн. Тэрбээр, өнөөдөр үнийн өсөлтөд хэн буруутай нь тогтоогүй байгаа нь Засгийн газар ажлаа хийгээгүйтэй холбоотой. УИХ Засгийн газартаа хөтлөгдөхөө болих хэрэгтэй. Нохой сүүлээ, сүүл хонгорцогоо гэдэг шиг ямар ч эрх мэдэлгүй хоёр агентлагийн даргыг албан тушаалаас нь халсан нь буруу. Ил тод ярих ёстой байсан асуудлыг хуульд нийцэхгүй байна гээд жил 6 сар хүлээлгэж болохгүй. Үүнд хуулийг хэрэгжүүлэх байсан Засгийн газар буруутай. Сонирхлын зөрчилд идэгдсэн Засгийн газартай байхаа больё. Төр зохицуулах үүргээ хийж, УИХ Засгийн газарт хяналтаа тавья. Долоохон хоногийн дотор доллар, бензиний үнээр иргэдээ цохиж унагааж болохгүй гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene zasgiin gazar gej heden kompaniin omnoos ajil hiideg lalruud zahiraluudiin barij horoid erhiig ni tsutslaad dahin chaddag kompaniudad ni olgoj chadahgui ichmeer yum tegeed bas Mongol Ulsiin zasgiin gazar eed bga shuu shatahuunii kompaniudiin zasgiin gazar gej nerlevel taarna
2012-01-15
Ded said ih tom gar baina aa. Haha. SAlbariinh ni yamnii said hurtel dangaaraa shuuddeggui asuudliig ded said ni zugeer heev neg shiidej suudag. HAHAHAHAH
2012-01-15
соната-6 хямд зарна 99016854 96069143
2012-01-15