Гүнжийн дурлалт залуугийн боловсролд анхаарч эхэлжээ

img

Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин Мако гүнж жилийн өмнө сүй тавьж буйгаа ард түмэндээ хандан мэдэгдсэн билээ.

 

 

Гүнжийн дурлалт залуу болох Кэй Комуро нь баян чинээлэг эсвэл удам угсаа сайтай айлын хүү бус хуулийн товчоонд ажилладаг жирийн гэр бүлээс гаралтай залуу байсан нь олны анхаарлыг татсан гэхэд болно. Хос 2012 онд “Christian University” их сургуульд суралцаж байхдаа танилцсан гэнэ. Хуримын ёслол тодорхойгүй шалтгаанаар ирэх оныг хүртэл хойшилсон юм.

 

Тэгвэл Японы хааны гэр бүл Мако гүнжийн боловсролд анхаарлаа хандуулах болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Кэй Комуро АНУ-д хуулийн чиглэлээр суралцахаар болсон талаар албаныхан мэдээлэв.

 

Тэрбээр хуримаасаа өмнө сүйт бүсгүйгийнхээ хамтаар АНУ-д хэсэг хугацааг өнгөрүүлэх хүсэлтэй байгаа гэнэ. Гэхдээ хунтайж Акишино уг саналыг төдийлөн таашаахгүй байгаа аж.

 

Мако гүнж хуримаа хийсэн даруйдаа хааны ордноос явж, хэргэм зэргээ хураалгах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ