ОХУ-ын экс тагнуулчийг хордуулсан бодисоос дахин хоёр иргэн хорджээ

img

Оросын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлия, Салисбуригийн хамтаар өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Британийн Сэлисбури хотын худалдааны төвд байхдаа гэнэтийн халдлагад өртсөн билээ.

 

 

Тэднийг бодис шууд хүний мэдрэлийн системд нөлөөлдөг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоогоод буй юм. Тагнуулчийн охины бие сайжирч, эмнэлэгээс гарсан бол тагнуулч өнөөг хүртэл ухаангүй байна.

 

Уг хэргийн дуулиан намжаагүй байхад Эймсбери хотноо дахин дээрхтэй ижил хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Цагдаагийнхан үл мэдэгдэх хортой бодисонд хордож, ухаан алдсан хоёр иргэнийг олжээ. Тэднийг эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийсэн ч ухаан орохгүй байгаа гэнэ.

 

Шинжилгээгээр тэднийг Сергей Скрипалыг охиных нь хамт хордуулсан “Новочик” химийн бодисоор хордуулсан болохыг тогтоожээ. Энэ талаар өнөөдөр Скотланд-Ярдын терроризмтэй тэмцэх хэлтсийн тэргүүн Нил Басу мэдэгдэж, иргэдээ сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

 

Тэднийг хэрхэн химийн хортой бодисонд хордсон болохыг тогтоохоор албаныхан ажиллаж буй гэнэ.  Хордсон иргэдийг Давн Стургесс 44, Чарлье Ровли 45 настай гэдэг бөгөөд гэр бүлийн хоёр аж. Давн, Чарлье нарыг тагнуулчийн хордсон бүс нутгаар зорчоогүй болохыг Нил Басу онцлон тэмдэглэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ