“Борооны үүлийг нь замаас нь хулгайлахгүй байх”-ыг Израйльд санууллаа

img

Ираны Бригадын генерал Голам Ридха Жалали Израйлийн эрх баригчдад хандан “Борооны үүл хулгайлахгүй байх”-ыг сануулсан талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Сүүлийн саруудад Иранд хур тунадас бага унаж, өндөрлөг газруудад ган гачиг нүүрлээд байна.

 

Генерал эр нийслэл Тегеран хотноо зохион байгуулагдсан хөдөө аж, ахуйн хуралдаанд дээр ийнхүү мэдэгджээ.

 

Тэрбээр “Газар дундын тэнгисээс нүүдэллэн ирж буй борооны үүлсийг Израйль тэргүүтэй орнууд дундаас нь хулгайлж, нутагтаа бороо оруулж байгаагаас болж, Ираны зарим нутагт ган нүүрлээд байна” хэмээн хатуухан хэлэв.

 

Уг хачин гэмээр мэдэгдлийн дараа Ираны цаг уурын хүрээлэнгийн захирал Ахад Вазифе “Борооны үүлийг замаас нь хулгайлах боломжгүй. Иран гэлтгүй олон оронд ган болж байгаа” гэж мэдэгдлээ.

 

АНУ-ын эрх баригчид саяхан 2015 онд байгуулсан Ираны цөмийн хэлэлцээрээс гарч буйгаа зарласны дараахан Иран болон Израйлийн хоорондох маргаан хурцадсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Obor mongoliin boroonii uuliig hytaduud buudaj taraagaad boroo oruulhgui barigdaad zoduulaad boonvyum bolj bnalee
2018-07-05
Zochin:
Manai ulsiin uuliig hyatad, oros 2 huilgaidag baikh, suuliin jiluuded bur dordoj baina
2018-07-05