ДАШТ-2018: Арслан Хорватыг, Баавгай ОХУ-ыг ялна хэмээн зөгнөлөө

img

ОХУ-ын Сочи хотын “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд маргааш хөлбөмбөгийн ДАШТ-ий ¼ шигшээ тоглолт эзэн орны баг ОХУ болон Хорватын хооронд зохион байгуулагдах юм.

 

 

Сахалины амьтны хүрээлэнгийн Лорд гэх арслан тоглолтыг урьдчилан зөгнөсөн талаар “nation-news.ru” сайт мэдээллээ.

 

Араатны хаан арслангийн зөгнөснөөр Хорватын шигшээ баг энэхүү тоглолтод хожих гэнэ.

 

Хоёр улсын төрийн далбааг байршуулсан хоёр тавгийг арслангийн өмнө тавьсан бөгөөд арсланг хэсэг хугацааны дараа Хорват улсыг сонгосон байна.

 

 

Үүнээс өмнө Санкт-Петербург хотын амьтны хүрээлэнгийн Аврора гэх цагаан баавгай маргааш болох чухал тоглолтод “ОХУ ялна” хэмээн зөгнөжээ. Тэрбээр өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялна хэмээн зөв тааж байв.

 

Энэ жилийн ДАШТ-д олон амьтан зөн билгээрээ өрсөлдөж буй юм. Зөнч Ахилл муур хэмээн алдаршсан цагаан муур хоёр ч удаа буруу таасан бол япончууд буруу зөгнөсөн Паул гэх наймаалжийг хөнөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ккк:
Наад 2 амьтаныхаа буруу таасаныг нь Япончуудад өг. Тэд дор нь шараад идчихнэ. Наймаалжаа буруу таасан гээд шарж идээд байгаа хүмүүс арай том юм идэг хөөрхийс
2018-07-07
medee unshaad oilgoh chadvargui yum uu arslan Horvatiig, baavgai Orosiig yalna gesen baina, yun oilgomjgui baina.
2018-07-07
Hoid horsh yalaasai.
2018-07-07
зочин:
цагаан баавгай тарвас иддэг юм байх даа
2018-07-07
зочин:
Гарчиг бичихдээ Хорват ялна гэх юм уншихаар Орос ялна гэх юм
2018-07-07
medee unshaad oilgoh chadvargui yum uu arslan Horvatiig, baavgai Orosiig yalna gesen baina, yun oilgomjgui baina.