ФОТО: "UBike" дугуй түрээсийн үйлчилгээ нээлтээ хийлээ

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилсан, агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилго бүхий UBike түрээсийн дугуйн үйлчилгээ өнөөдөр албан ёсны нээлтээ хийв.

Энэхүү төсөл нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд эхний шатанд 2020 он гэхэд 150 зогсоолтой хоёр мянган ширхэг унадаг дугуй, 2021-2026 он гэхэд 250 зогсоолтой 2500 ширхэг цахилгаан дугуй, 2027-2030 он гэхэд 5000 ширхэг унадаг дугуйг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.
UBike дугуй нь орчин үеийн технологийн шийдлийг бүрэн ашигласан гэдгээрээ давуу талтай бөгөөд та утсандаа UBike Ulaanbaatar гэсэн аппликейшн татаж суулгаснаар ямар нэгэн үйлчилгээний ажилтан шаардахгүйгээр, хялбар хурдан шуурхай үйлчилгээг авах боломжтой юм. Иргэд өөрийн интернэт банкаар дансаа цэнэглээд, дугуйныхаа байршил, чиглэлээ сонгож, тусгай код уншуулж явах учир давтагдана гэсэн асуудал гарахгүй. Эхний жилдээ 100 орчим дугуйгаар Баруун 4 зам- Зүүн 4зам, Хүүхдийн Урлан Бүтээх төв- Зайсан гэсэн чиглэлд үйлчлэх юм байна. Дугуй түрээсийн үйлчилгээний нэг цагийн төлбөр 1000 төгрөг байх аж.
О.Төгөлдөрмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ