Путин, Абетэй утсаар холбогдон, эмгэнэл илэрхийллээ
2018-07-09

Японы баруун эргийн хотууд олон өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас их хэмжээний хохирол амсаад байна.

 

 

“Гэнэтийн байгалийн гамшгийн уршгаар 105 хүн амиа алдаж, 85 хүн сураггүй болсон” талаар Японы гамшгаах хамгаалах төвөөс мэдээлэв.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй утсаар ярьж, амиа алдагсдын гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлсэн талаар Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

 

Ерөнхийлөгч Путин “Гамшигт өртөж, хамаатан садан, найз нөхөд болон хайртай дотны хүмүүсээ алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж байна. Сураггүй алга бологсод бүгд эсэн мэнд олдоосой хэмээн залбирч байна” хэмээн хэлжээ. Мөн ОХУ буцалтгүй тусламж үзүүлэхээ хохирогчдын гэр бүлд амласан байна.

 

Ерөнхий сайд Абе талархаж буйгаа илэрхийлэн, тусламжийг талархан хүлээн авахаа илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
iim emegneltei vil yawdal bolson baiha 2 udirdagchiin ineej bga zurag tawij baidag uur zurag oldsongui yu.medeegee bodoj tawij bai l da
2018-07-10