
Байгуулагдаад удаагүй байгаа Эрдэнэс Оюутолгой компанийг Д.Батбаатар удирдахаар болсон байна. Засгийн газр “Эрдэнэс МГЛ” компанийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг байгуулахаар өнгөрсөн арванхоёрдугаар сард шийдсэн. Тус компани нь Оюутолгой ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюутолгой” компанийн төрийн мэдлийн хувьцааг эзэмших эрхийг хэрэгжүүлэх юм.
Д.Батбаатар нь Өмнөд хилийн боомтуудыг хариуцсан Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өмнө нь Ерөнхий сайдын зөвлөх, , УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын албыг хашиж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ