“Costa Cruises” онгоцны зорчигчдыг аврах ажиллагаа үргэлжилж байна

img

                  Итали руу аялал хийж явсан 4,000 гаруй хүнтэй аварга том хөлөг онгоц Жиглио арлын дэргэдэх элсэн арлыг мөргөж, осолдож  олон зуун хүн гэмтэж бэртсэн,  сураггүй болсон эмгэнэлт явдал дэлхийн хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Өнөөдрийг хүртэл аврах ажиллагаа үргэлжилж байна.  “Costa Cruises” компанийн өмч болох уг хөлөг онгоц Газар дундын тэнгист долоо хоног тутам аялал хийдэг бөгөөд өнгөрсөн баасан гаригт ээлжит аялалдаа гарахаар Ром хотоос холгүй орших  “Civitavecchia”-аас хөдөлсөн байна. Ослын шалтгааныг тогтоохоор “Costa Concordia” хөлгийн ахмадыг баривчлан,  мөрдлөг явуулж эхэлсэн гэнэ. Эрлийн багийнхан хөлгийн гурван зорчигч амиа алдсаныг олжээ. Тэдний хоёр нь Францын аялагч, нэг нь хөлгийн багийн гишүүн Перу хүн байжээ. Гэнэт цахилгаан гэнэт тасрах үед бид оройн хоолоо идэж байсан. Тэр үед хүчтэй дэлбэрэлт болон чихрах чимээ сонсогдсон. Хөлөг доргиж, ширээн дээрх эд зүйлс шалан дээр унаж байсан” хэмээн Лучиано Кастро гэх Италийн зорчигч ярьсан байна. Эргийн хамгаалалтынхны мэдэгдэж буйгаар, 290 метрийн урттай хөлөг онгоц мухардаж, 20 градус хазайлт өгч эхэлсэн гэж гэрчүүд хэлж байна. Хөлөг дээрх тушаалыг бүхээгийн ахлагч Деодато Ордона өгч байв. Алдарт “Титаник” хөлөг 3200 зорчигчтой явж байгаад осолдож, 1500 хүн амь үрэгдсэн 1913 оны аймшигт үйл явдлаас хойш ийм олон хүнтэй хөлөг онгоц осолдсон талаар мэдээлэл байхгүй учир  дэлхийн нийтийг  цочироосон  үйл явдал болж байна.                                                                                                                                                            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eshee avagch:
zagasni hool bolmoruud
2012-01-15
ertewrtg
2012-01-15
sonata 6 hyamd zarna 99016854 96069142
2012-01-15
titanic tai zuirleh n hasha yum ter chin bur awralgui dalain gold ene bol ereg der l bn bas jiwehgui gehde ter 3 hun ongorson n haramsaltai yuma eregt heterhi oirtson ged ahmadin buru bhda
2012-01-15