ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ажиллагаа өнөөдөр зохион байгуулагдах билээ.
Тэгвэл уг хаалтын ажиллагаанд Хойд Солонгосын Шадар сайд, тус улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Ли Рён Нам оролцохоор болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.
ОХУ-д суух Хойд Солонгосын Элчин сайдын дээрх мэдээллийг батлан, фэйсбүүктээ мэдээлэл оруулсан байна.
“Шадар сайд Ли Рён Нам хөлбөмбөгийн ДАШТ-ий хаалтын ёслолд оролцохоор хөлгийн жолоо татлаа” хэмээн бичжээ.
ДАШТ-ий нээлтийн ёслолд Хойд Солонгосыг төлөөлөн Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам оролцсон юм.
Франц, Хорватын шигшээ баг өнөөдөр Алтан дагина” цомын төлөө өрсөлдөх билээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |