Мадонна хүүхдүүдээ дагуулан Малави улсад зочилжээ

img

Попын хатан хаан, дуучин Мадонна зургаан хүүхдийнхээ хамтаар Африкийн хамгийн ядуу орны нэг Малави улсад зочилсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Мадонна тус улсаас 12 настай Дэвид, Мерси, таван настай Эстер, Стилла гэх дөрвөн хүүхдийг үрчлэн авсан юм.

 

Тэрбээр хүүхдүүдээ дагуулан зүгээр ч нэг тус улсад ирээгүй гэнэ.

 

 

Малави хотноо дуучин жилийн өмнө Эрүүл мэндийн төвийг байгуулсан бөгөөд уг төвийн нэг жилийн ойд зориулан хүүхдүүдээ дагуулан иржээ.  Өдгөө 59 настай Мадонна “Амьдралын мод” гэх зурагны өмнө хүүхдүүдтэйгээ авахуулсан зургаа инстаграмдаа байршуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ