Улаанбаатарт 18 хэм хүйтэн, цасгүй

img

Улаанбаатарт багавтар үүлтэй, цас орохгүй, зөөлөн салхитай. Шөнөдөө 26-28 градус, Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Төвийн нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгороор шөнөдөө 32-37 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18  градус хүйтэн байна. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20  градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус  хүйтэн байна. Говийн нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар  шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ