“Новочик”-т хордсон гэх Британи эр эмнэлэгээс гарч, ярилцлага өгчээ

Британийн цагдаагийнхан өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Эймсбери хотноо химийн дайралтад өртсөн байх магадлалтай нөхөр, эхнэр хоёрыг олж, эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлсэн билээ.
Тэднийг “Новочик” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон бөгөөд долоо хоногийн турш ухаангүй байсан Дунг Стургесс гэх 44 настай эмэгтэй энэ сарын эхээр нас барсан юм.
Харин түүний нөхөр 45 настай Чарлье Ровли саяхан ухаан орж, эмнэлэгээс гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
“Гол хохирогч ухаан орсон учир хэргийн учир шалтгаан тун удахгүй тайлагдах болно” хэмээн цагдаагийнхан мэдэгдэв. Чарлье Ровлигийн биеийн байдал сайжирсан бөгөөд тэрбээр “ITV” сувагт ярилцлага өгчээ.
Тэрбээр “Эхнэр минь амиа алдсанд одоо хүртэл итгэж чадахгүй байна. Би маш их харамсч, гашуудаж байна” гэв. Ровли үргэлжлүүлэн “Бидэнд нэг шуудан ирсэн. Хайрцаг нь нилээн үнэтэй брэндийнх байсан. Харин дотор нэг шингэн зүйл хийсэн лонх байсан. Тэр шингэн их тослог байсныг санаж байна. Гараа угаасан ч тэр тослог зүйл арилахгүй байсан юм. Уг үйл явдлаас 15 минутын дараа эхнэр нь угаалгын өрөөндөө ухаан алдсан” гэж ярьжээ. Тэдэн рүү шуудан явуулсан этгээд ТОДОРХОЙГҮЙ байна.
ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипал охин Юлиягийн хамтаар энэ оны эхээр Британийн Салисбуриг хотноо химийн дайралтад өртсөн билээ. Юлия эмнэлэгээс гарсан бол тагнуулч эр өнөөг хүртэл сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ