Цукербергийн мөрөөдөл биелж, Хятадад салбараа нээхээр боллоо

“Фэйсбүүк” компани БНХАУ-д салбараа нээх зөвшөөрлийг амжилттай авч чадсан талаараа тус байгууллагын гүйцэтгэх захирал Марк Цукерберг мэдэгдлээ.
Тэрбээр “Бид Хятадад үйл ажиллагаагаа явуулах боломжтой боллоо. Энэ боломжийг олохын тулд бид ихээхэн хичээсэн” хэмээн уламжлав.
Цукерберг өнгөрсөн 2016 оны гуравдугаар сараас Хятадын эх газарт салбараа нээх асуудлаар тус улсын Ерөнхийлөгч Си Зиньпинтэй хүртэл уулзаж байжээ.
Бээжингийн эрх баригчид 2009 онд иргэдээ фэйсбүүк хэрэглэхийг хориглож, блоклосон юм.
Хятадууд вейбог ихээхэн ашиглаж, интернэт ертөнцтэй холбогддог билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ