“ФЕМЕН” хөдөлгөөний тэргүүн АМИА ЕГҮҮТГЭЖЭЭ

Цээж нүцгэн эсэргүүцлээ илэрхийлж, олон улсад үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг Украинаас гаралтай “ФЕМЕН” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг Оскана Шачко гэх 31 настай бүсгүй амиа егүүтгэсэн талаар “www.mk.ru” сайт мэдээллээ.
Түүний цогцсыг Францын нийслэл Парис хот дахь гэрээс нь олсон талаар цагдаагийнхан уламжлав.
Бүсгүй сүүлчийн гэрээслэлдээ “Та нар бүгдээрээ хуурамч” хэмээн бичсэн байжээ.
Цагдаагийнхан бүсгүй амиа егүүтгэсэн эсвэл гадны нөлөөтэй амьсгал хураасан эсэхийг тодруулахаар цогцсыг нь шүүх эмнэлэгт хүлээлгэн өгсөн гэнэ.
Оскана Шачко идэвхтнүүдийн хамтаар 2008 оны дөрөвдүгээр сард “ФЕМЕН” хөдөлгөөнийг байгуулсан юм. Тэрээр 2013 онд Францаас орогнол хүсч, амиа егүүтгэх хүртлээ Парист амьдарч байжээ.
Саяхан тус хөдөлгөөний идэвхтнүүд ОХУ-д зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтыг хэсэг хугацаанд үймүүлсэн юм.
Шачко 1987 оны нэгдүгээр сарын 31-нд Украины Киев хотноо мэндэлсэн бөгөөд зураач мэргэжилтэй.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ