“Аум Шинрикё” бүлгийн үлдсэн зургаан гишүүнийг ЦААЗЛАВ

img

Японы “Аум Шинрикё” гэх шашны бүлгэмийг үүсгэн байгуулагч, толгойлогч Шоко Асахараг бусад гишүүдийн хамтаар энэ сарын 7-нд дүүжилж, цаазаар авсан билээ. Тэгвэл өнөөдөр тус бүлгийн үлдсэн зургаан гишүүнийг цаазаар авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

 

Тус бүлэглэлийнхэн 1995 оны гуравдугаар сард сарин гэх химийн бодисыг Токиогийн метронд цацаж, улмаар 29 хүн харамсалтайгаар амиа алдахад хүргэсэн юм.

 

Мөн олон хүн амиа алдахаас гадна 6200 орчим хүн эрүүл мэндээрээ хохирч, удаан хугацааны турш эмчилгээ хийлгэжээ.

 

Эрх баригчид энэхүү халдлагыг "Аум Шинрикё" бүлгэмийг зохион байгуулсан хэмээж, толгойлогч болон бусад гишүүдэд нь ялын дээд хэмжээ оноосон юм. Энэхүү халдлагаас сарын орчмын дараахан цагдаагийнхан тэднийг баривчилжээ.

 

2006 онд Дээд шүүх тэднийг буруутай хэмээн үзэж, ялын дээд хэмжээ оноосон билээ. Албаныхан ийнхүү 12 жилийн дараа ялыг гүйцэтгэсэн байна.

 

Шоко Асахараг дээрх метроны халдлагаас гадна “Аум Шинрикё” бүлэглэлд элссэн хүүхдүүдийг чөлөөлөх кампанит ажил зохион байгуулж байсан өмгөөлөгч Цуцуми Сакамотогийн үхэлд буруутгажээ.

 

1989 онд өмгөөлөгч эр эхнэр болон хүүгийнхээ хамтаар Токио хот дахь гэртээ амиа алдсан байдалтай олдож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Elbegeeg yah ve taminee.hariulj tuslaach.
2018-07-27
зочин:
Европын холбооны гомо ноход манайхыг цаазын ялыг сэргээх гэж байна гээд улин хуцалдаад байсан.Бид хөгжлийн түвшингээрээ тэдэнд хүртэл дахиад зуун жил хэрэгтэй.Тэгэхээр бид яагаад тэдний тулган хүлээлгэсэн бусармаг бодлогыг жаа, гээд тосч авах ёстой юм.Хөгжилтэй хүчирхэг АНУ,Яонд цаазын ял байж л байна.Бидэнд өөрийн толгой хэрэгтэй байна.элжэгдорж бол илжиг учраас тэдэнд зусардах нь аргагүй.Тэрнээс өөр улс төрч манайд алга уу.
2018-07-26
Абэ Эби:
Эби цаазгүй Монгол болгоод Абэ-с түрүүлчихсэн. Даанч улс нь тусгаар тогтнол, хүний эрх, нийгэм нийтийг хамарсан гэм хэргээс хамгаалах сэрэмжлүүлэх, гэсгээх хэрэгсэлгүй болсон тул аюултай, амьд явах баталгаагүй улс болсон
2018-07-26
Elbegeeg yah ve taminee.hariulj tuslaach.