БНХАУ-ын нийслэл Бээжин хот дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас холгүй дэлбэрэлт болсон талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “www.cnbc.com” сайт шуурхай мэдээллээ.
Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутгийг хяналтадаа авч, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан гэнэ.
Дэлбэрэлт орон нутгийн цагаар 11.00 цагийн орчимд болжээ. Хэрэг гарахын өмнө нэгэн эмэгтэй өөр дээрээ бинзен асгасан гэх мэдээллийг хэвлэлүүд дамжуулав. Эмэгтэйг цагдаагийнхан дэлбэрэлттэй холбоотой хэмээн баривчилсан аж.
Бээжин хотын захиргаа болон цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан ямар ч мэдээлэл хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |