Дайнаар амиа алдсан цэргүүдийнхээ шарилыг авахаар Пхеньян руу хөөрчээ

Сингапурт өнгөрөгч сард зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын уулзалтаар талууд Солонгосын дайны үеэр олзлогдсон, сураггүй алга болсон, амь үрэгдсэн цэргүүдийн шарилыг АНУ-ын талд шилжүүлэх тухай тохиролцоонд хүрсэн.
Хойд Солонгосын тал энэ тохиролцооныхоо дагуу АНУ-ын цэргийн албан хаагчдын шарилыг Вашингтонд шилжүүлэн өгөхөөр болсон талаар “CNN” агентлаг мэдээллээ.
АНУ-ын цэргийн албан хаагчид дайны үеэр амиа алдсан 55 баатрынхаа шарилыг хүлээн авахаар Өмнөд Солонгос дахь “Osan Air” баазаасаа хөдөлсөн талаар албаныхан уламжлав.
Албаныхан шарилуудыг хэн болохыг тогтоохын тулд "ДНК"-ийн шинжилгээ авах гэнэ. Энэхүү үйл ажиллагаа хамгийн багадаа таван өдөр үргэлжлэх аж.
1950-1953 оны Солонгосын дайн болон дайн дууссанаас хойш АНУ-ын 8000 орчим цэргийн алба хаагч ор сураггүй алга болсон. Үүнээс 5300 орчим цэргийн шарил Хойд Солонгосын нутаг дэвсгэрт байдаг гэж Батлан хамгаалах яам нь үздэг.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ