Г.Мандахнаран ГАНЦААРАА Туркийг зорилоо 

img

 

Эрэгтэйчүүдийн дэлхийн чансаа оноо олгох Яшар Догугийн нэрэмжит ОУТ өнөөдөр Туркийн нийслэл Стамбулд эхэлнэ. 46 дахь удаагийн уламжлалт тэмцээнд ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, Азийн АШТ-ий гурван мөнгө, нэг хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран эх орноосоо ганцаараа хүч үзэхээр Турк улсад очоод байна. Г.Мандахнаран дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тус тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан юм. Түүний жинд “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга АНУ-ын Жордан Барроуз, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, олимп, ДАШТ-ий хүрэл медальт, Европын гурван удаагийн аварга эзэн орны Сонер Демирташ нарын шилдгүүд зодоглоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Чөлөөт бөхийн дунд жин ч тун ширүүн өрсөлдөөнтэй жин дээ. Мандахнаран одоо ахмад харьж яваа бөх болсон.Дэлхийд амжилт үзүүлэхэд маш хэцүү.
2018-08-13
AMJILT, SAIN UZEEREI
2018-07-28
Amjilt husey
2018-07-27
Зочин:
Олимпоос хойш мандах биш жарганаран болсон доо зайлуул
2018-07-27