Шоронгоос 163 хоригдол ОРГОЖЭЭ

Камерун улсын хойд хэсгийн чанга дэглэмтэй “Ндоп” хорих ангиас 163 хоригдол оргосон талаар “www.punchng.com” сайт мэдээллээ.
Тус шоронгийн ойролцоо салан тусгаарлагчид террорист халдлага үйлдсэн байна. Энэ үеэр шоронд үймээн дэгдэж, хоригдлууд оргосон гэнэ. Халдлагын үеэр шоронгийн харуулын байр өртсөн аж.
Эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулан, хяналтын камеруудыг шүүж эхэлжээ.
Салан тусгаарлагчид өнгөрсөн 2016 оноос эрхээ тогтоохыг санаархах болж, террорист үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ хугацаанд 5000 гаруй хүн амиа алдсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ