Комбажийг 33 жил удирдсан Хун Сений ноёрхол ҮРГЭЛЖИЛНЭ

img

Камбож улсад өнгөрөгч амралтын өдөр парламентын сонгууль амжилттай зохион байгуулагдлаа.

 

 

Уг сонгуульд эрх баригч “Ардын нам” 82.71 хувийн санал авч, ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгуулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Парламентын нийт 125 суудлын 100-д нь эрх баригчид суухаар болов. Эрх баригчид ялалт байгуулсан учир өнөөгийн Ерөнхий сайд Хун Сен Камбожийг дахин тэргүүлэхээр боллоо. Тэрбээр 1985 он буюу 33 жилийн турш улсаа тэргүүлж байна.

 

 

“Сонгогчдын ирц 70.41 хувийн байсан” талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос уламжлав.  

 

1993 оноос хойш зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж буй дээрх сонгуульд эрх баригчид ямар ч өрсөлдөгчгүй сонгуульд оролцсон гэхэд болно. Учир нь сонгуулийн өмнө нь Ерөнхий сайд сөрөг хүчин Камбожийн "Үндэсний Аврах нам"-ыг тараасан билээ. Сөрөг хүчин 2013 оны сонгуулиар 55-д суудалд ялалт байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ