Сайд эр Хятад эхнэрээ Япон хэмээн андуурч хэлжээ
Их Британийн Гадаад хэргийн сайдаар шинээр томилогдоод буй Жереми Хант анх удаагаа БНХАУ-д айлчлал хийж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хүндэт зочноо найрсагаар угтан авч, олон сэдвээр ярилцжээ.
Сайд нар болон төлөөлөгчид уулзалт хийж байхад Хант “Миний эхнэр Япон хүн” хэмээн хэлсэн байна. Тэрбээр ийнхүү хэлээд хэдхэн секунтын дараа “Миний эхнэр Хятад хүн. Намайг уучлаарай. Ноцтой алдаа боллоо” хэмээн залруулжээ.
Сайд уулзалтын уур амьсгалыг зөөлрүүлэхийн тулд эхнэрийнхээ талаар ярьсан ч алдаа гаргасан байна. Хантын бодлогогүй үг интернэт хэрэглэгчдийг дургүйцүүлжээ.
Хант гэргий Люси Гуотай 2008 онд танилцсан бөгөөд хос 2009 онд хуримаа хийсэн байна. Тэд хоёр охин, нэг хүүтэй. Люси Гуо Хятадын Сиань мужид төрсөн бөгөөд байнга нутагтаа ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулздаг гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ