Ким Чен Ун амлалтаа зөрчиж, пуужин бүтээж эхэлжээ

Хойд Солонгос улс анх удаагаа тив алгасах пуужингуудаа үйлдвэрлэж байсан үйлдвэр дээрээ шинэ пуужин угсарч буй шинж тэмдэг ажиглагдах болсон талаар АНУ-ын Тагнуулын Ерөнхий газраас тогтоосон байна.
Энэ талаар “Вашингтон пост” сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ
Уг үйлдвэрлэлийн цогцолборт нийслэл Пхеньян хотоос холгүй байрладаг байна. Цогцолборт шингэн түлшээр ажилладаг тив алгасах чадвар хоёр ч пуужин бүтээж буй гэнэ.
АНУ-ын тагнуулынхан сансрын хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд дээр үндэслэн дээрх дүгнэлтийг хийжээ.
Пуужин үйлдвэрлэж буй нь үнэн бол өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт зохион байгуулагдсан ТРАМП-КИМ нарын уулзалтаар яригдсан бүхэн “салхинд хийсэх болно” хэмээн албаныхан онцоллоо.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун “Бид ойрын хугацаанд цөмийн зэвсгээсээ ангижирч, олон улстай харилцаагаа сайжруулах болно” хэмээн Трампт амласан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ