Оросын гурван сэтгүүлч АМИА АЛДЖЭЭ

img

Төв Африкийн Бүгд Найрамдах улсад хөлсний цэргүүдийн тухай баримтат кино хийж явсан Оросын сэтгүүлчдийн багийн гурван гишүүн амиа алдсан талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.

 

 

“БНУ-д сэтгүүлч Орхан Жемал, найруулагч Александр Расторгуев, зураглаач Кирилл Радченко нар амиа алдсан” хэмээн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв.

 

Сэтгүүлчид Сибут хотоос 23 км зайтай замд явж байхад зэвсэгт этгээдүүд дайрчээ. Зэвсэгт этгээдүүд сэтгүүлчдийг буудаж, машиныг нь тонон дээрэмдсэн байна.

 

Дайралтын үеэр жолооч нь зугтаж чадсан бөгөөд тэрбээр ойролцоо НҮБ-ын энхийн сахиулагчдын байранд очиж, тусламж хүссэн аж.

 

Хэргийн газар энхийг сахиулагчид ирэхээс өмнө сэтгүүлчид амьсгал хураасан байжээ. Сэтгүүлчдийн цогцсыг Бингуй дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд хүргэхээр болсон гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Journalist is a very difficult profession.
2018-08-06