Ким Чен Уны хувийн онгоц ОХУ-ын Владивосток хотноо газарджээ

img

Хойд Солонгосын үндэсний агаарын тээврийн “Air Koryo” компанийн таван онгоц дараалан ОХУ-ын Владивосток хотын нисэх буудалд газардсан талаар “www.straitstimes.com” сайт мэдээллээ. Онгоцнууд өнгөрсөн сарын 30-нд газардсан байна.

 

 

Эдгээр онгоцуудын нэг нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны хуягт лимузин машиныг тээвэрлэдэг онгоц гэнэ. Ким Чен Уны хувийн онгоц болох “Ил-62” болон зорчигч тээврийн “Туполев-154” онгоц мөн газарджээ. Ачаа тээврийн хоёр онгоц газардсаныхаа дараа удалгүй хөөрсөн байна. 

 

Эдгээр онгоцнуудын нэгт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг зорчиж яваа хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлэв. Тэрбээр хоёр ч удаа БНХАУ-д нууцаар ирж, айлчилсан билээ. Тэрбээр албан ёсоор өнгөрсөн зургаадугаар сард Сингапурт очиж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан юм.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрөгч тавдугаар сард Пхеньян хотноо айлчилж, удирдагч Ким Чен Унтай уулзсан билээ. Сайд уулзалтынхаа үеэр удирагчийг ОХУ-д айлчлахыг урьсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ