Б.Гангаамаад Пакистаны спортын яамнаас батламж гардуулжээ

img

 

Дэлхийн хоёрдахь ноён оргил К2 /8611 м/ ууланд МУГТ Б.Гангаамаа долоодугаар сарын 21-нд амжилттай авиралт хийсэн. Түүнд  Пакистаны Спортын яамнаас тус ууланд авиралт хийснийг гэрчлэх батламжийг өнөөдөр /2018.08.01/ гардуулжээ.

 

К2 уулын оргилд 2018 оны 7 дугаар сарын 21-нд манай уулчинтай хамт нийт 31 уулчин нэг дор хамт гарсан нь нэг ёсны рекорд амжилт юм байна. Уулчдад батламжийг гардуулжээ. 

 

Б.Гангаамаа нь дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 уулын оргилд хөл тавьсан анхны Монгол хүн болсон. Монголын шилдэг уулчдын К2 оргилд хүрэх гэсэн гуравдахь оролдлого ийнхүү амжилттай болж түүхэн амжилт бүтээсэн билээ. 

 

МУГТ Б.Гангаамаа энэ сарын 4-нд эх орондоо ирнэ.

 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gaykhaltay aguu mongol busguy bayna daa, sayn saykhnyg khusie
2018-08-01
Ooo:
Yaval iim tevcheertei boloh ve? Bi uullchin bolohgui l dee, gehdee iim tuilbartai tevcheertei bolmoor bna. 7 honog uzeed l give up.
2018-08-01