Шведийн эзэн хааны титмийг хулгайлжээ

Шведийн нийслэл Стокгольм хотын баруун хэсэгт байрлах сүмээс эзэн хааны титэм болон бусад үнэт зүйлсийг үл таних этгээдүүд хулгайлсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Хааны титэм алга болох үед уг сүм хааны гэр бүлээс өвлөгдөн ирсэн үнэт зүйлсийг нийтэд үзүүлж байжээ.
Гэмт этгээдүүд хоёр титэм болон эрх мэдлийн бэлэгдэл болсон эрдэнэсийн шигтгээтэй бөмбөлөг хулгайлсан байна.
Цагдаагийнхан сүмийг хамгаалтад авч, хяналтын камеруудыг шүүж эхэлсэн гэнэ. “Хоёр этгээд сүмээс гүйн гарч ирээд, ойролцоо байршуулсан моторт завиндаа сууж зугтаасан” талаар гэрчүүд өгүүлжээ.
Хулгайлагдаад буй үнэт эдлэлүүд 1604 оныг хүртэл хаан ширээнд заларсан IX Карл хаанаас өвлөгдсөн ирсэн аж. Эзэн хаан 1611 онд таалал төгссөн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ