Мун Жэ Ин барьцаалагдсан иргэнээ аврахаар тусгай багаа Ливи рүү илгээжээ

img

Ливи улсад барьцаалагдсан Өмнөд Солонгосын иргэнийг чөлөөлөхөөр тус улсын тусгай хүчин хөдөлсөн талаар Ерөнхийлөгчийн албанаас мэдээлсэн талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

 

 

Өмнөд Солонгосын иргэн Филиппинийн гурван иргэний хамтаар өнгөрсөн сарын 6-нд зэвсэгт бүлэглэлийхэнд барьцаалагдсан аж.

 

Адений буланд байрлаж буй Өмнөд Солонгосын "The Cheonghae Unit" баг барьцаалагдсан иргэнээ чөлөөлөхөөр үүрээр хөдөлсөн гэнэ.

 

Зэвсэгт бүлэглэлийнхэн барьцаанд байгаа Ким гэгч Солонгос иргэний бичлэгийг өчигдөр интернэтэд байршуулсан билээ.  Тус бичлэгт барьцааны хүн Ерөнхийлөгч Мун Жэ Инээс аврал хүссэн юм.

 

 

Сөүлийн эрх баригчид Ливи болон Филиппинийн Засгийн газартай холбоо тогтоож, хамтран ажиллаж эхэлжээ.

 

Барьцааны иргэнийг чөлөөлөх тусгай багийн зорчиж буй 4,000 тонн жинтэй  “Munmu” хөлөг онгоц Ливийн усан хил рүү дөхөж буй гэнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ