Хоригдож байсан 11 хүүхдийг ЧӨЛӨӨЛЖЭЭ

img

АНУ-ын цагдаагийнхан Шинэ Мексик мужийн нэгэн алслагдсан байшинд хоригдож байсан 1-15 насны 11 хүүхдийг аварсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Цагдаагийнхан хоёр эрэгтэй, гурван эмэгтэйг баривчилсан гэнэ. Хэсэг хугацааны дараа цагдаагийнхан Сира Вахха, Лукас Мортен нарыг үргэлжлүүлэн хорихоор болсон бол эмэгтэйчүүдийг сулласан байна.  “Эмэгтэйчүүдийг хүүхдүүдийн адилаар дарамтанд байсан байх магадлалтай” гэв.

 

Хүүхдүүдийн хоригдож байсан байшин хүн амьдрахын аргагүй бохир заваан байсан гэнэ. Мөн хүүхдүүд ямар ч хувцасгүй байжээ. Хүүхдүүд хаанаас ирсэн, баригдсан этгээдүүд ямар шалтгаанаар хүүхдүүдийг хорьж байсан нь НУУЦ хэвээр байна.

 

“Хүүхдүүд маш их өлссөн, бүгд тураалтай байсан. Тэднийг яаралтай мужийн халамжийн төв рүү хүргэсэн байгаа. Заримынх нь биеийн байдал муу байгаа. Хүүхдүүдийн биеийн байдал сайжрахаар халамжийн төвийн ажилчид тэдэнтэй ярилцахаар тохиролцсон” гэж  Цагдаагийн дарга Жерри Хогреф мэдэгджээ.

 

Цагдаагийн дарга дээрх эмэгтэйчүүдийг мөн дарамтад байсан байж болзошгүй хэмээв.

 

Баривчлагдаад буй Сира Вахха нь гурван настай хүү хулгайлсан хэргээр эрэн сурвалжлагдаж байжээ. Хүү дээрх хүүхдүүдийн дунд байгаагүй  гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ