Армийг трансжендер цэргүүдээс чөлөөлөх төлөвлөгөө бүтэлгүйтлээ

img

АНУ-ын шүүх Ерөнхийлөгч Дональд Трамп трансжендер цэргүүдийг армид алба хаахыг бүр мөсөн хориглох шийдвэрийг дэмжихээс татгалзсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Трампын Засаг захиргаа өнгөрсөн гуравдугаар сарын 23-ны өдөр Батлан хамгаалахын нарийн бичгийн дарга Жим Маттисыг хүлээн авахдаа трансжендер цэргүүдийг АНУ-ын армид алба хаахыг хязгаарлах, элсүүлэхгүй байх шийдвэрээ танилцуулсан юм.

 

Вашигтон дахь дүүргийн шүүгч Коллен Коллар Коттели Ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг няцаасан бол Сиаттл хотын шүүх мөн ижил шийдвэр гаргажээ. Шүүгч “Бэлгийн чиг хандлагаар нь ялгаварлан гадуурхах нь хууль бус” гэж мэдэгдэв.

 

Ийнхүү армийг трансжендер цэргүүдээс чөлөөлөх Трампын төлөвлөгөө бүтэлгүйтлээ. Тэрбээр өнгөрсөн онд армийн цэргүүдийн сэтгэлзүйн байдалд санаа зовж буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн удаатай.

 

Барак Обамагийн Засаг захиргааны үед хамгийн олон трансжендер цэрэг армид элсэн орж, гавъяа байгуулан шагнуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

АМЕРИКИЙН АРМИ:
АРМИ БИШ ЗАВААН САДАРЛАЛЫН УУРХАЙ БОЛСЫМ БИЗ ДЭ..
2018-08-08
Америк мөхөж буй орон.
2018-08-08